Улсын хэмжээнд 376,373 хүнийг вакцинжуулаад байна

2021-04-05 11:39
ebd6e4bd8dfa4ea38d18eeaf11e6b99f (1)

Монгол Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 376,373  хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Насны байдлаар ангилбал вакцинд хамрагдагсдаас 30-39 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Харин дүүргээр нь ангилж үзэхэд нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн ихээр хамрагдсан бол ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Баянзүрх дүүргийн тал хувьд нь ч хүрэхгүй байгаа аж. Өдөрт 30 мянга хүртэлх тооны хүнийг вакцинд хамруулан, ачааллаа нэмэгдүүлээд байгаа юм.

Б.Эрдэнэ