Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны дөрөвдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд нийт 699 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –11
– Мөргөлдөх хэлбэрээр -2 бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 166 зөрчил илрүүлсний 123 нийслэлд, 43 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх, Орон нутгийн замд мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн алба