Дорнод аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр “Ковид-19” 17 аймагт тархаад байна

2021-04-05 10:27
dornod

Дорнод аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр COVID-19 тархсан аймгийн тоо 17 боллоо.

Дотоодын халдварын хоёр дахь дэгдэлт нь:

  • Завхан
  • Архангай
  • Төв аймаг
  • Дархан-Уул
  • Хөвсгөл-
  • Увс
  • Өвөрхангай
  • Баянхонгор
  • Орхон амйагт
  • Дорноговь аймагт
  • Булган аймагт 
  • Сэлэнгэ аймагт
  • Хэнтий аймагт
  • Ховд аймагт
  • Говьсүмбэр
  • Сүхбаатар

гэх нийт 17 аймагт халдвар илрээд байна.

Хэрэв Өмнөговь аймгийг оруулж тоолбол Монгол Улсын 18 аймагт коронавирусийн халдвар тархжээ. Тус аймагт хэдийгээр халдварын хоёр тохиолдол батлагдсан ч ЭМЯ албан ёсоор Өмнөговь аймагт бүртгээгүй байна. Энэ нь батлагдсан тохиолдлуудыг Улаанбаатар руу шилжүүлсэн бөгөөд тухайн орон нутагт халдвар тараахгүй гэж үзсэнийх байж болох юм.

Л.Баяр