Манай улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн байна.
Коронавирусын халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 2020 оны арванхоёрдугаар сараас эрчим хүчний хэрэглээний ачаалал огцом нэмэгдзж, хэрэглээг хангахын тулд системийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн дайчилж ажиллажээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 43 МВт-ын өргөтгөл, Сайншандын салхин цахилгаан станц (55 МВт), Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дулааны цахилгаан станц (53 МВт)-ууд ашиглалтад орсноос гадна энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Дулааны дөрөвдүгээр цахилгаан сганцын турбингенераторыг нэмж 46 МВт-аар шинэчлэн нэгдсэн сүлжээнд залгасан нь дээр дурдсан ачааллыг давж гарахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Монгол Улсын цахилгаан эрчим хучний хэрэглээ 2020 онд 8,851.3 сая кВт.цаг-т хүрч, өмнөх оноос 1.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үэвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, сапхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель станцуудаас үйлдвэрлэсэн байна.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үлдсэн 19.3 хувь буюу 1,705.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 14 дэд станцаар дамжуулан импортоор худапдан авчээ. Энэ нь өмнөх оноос 11.0 сая кВт.цаг буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авчээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд 39.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ОХУ-аас экспортолсон нь өмнөх оноос 13.3 сая кВт.цаг буюу 33.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг Н.Тавинбэх сайд тодотгов. Иймээс эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй учир цаашид дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын эогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасрапт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Б.Эрдэнэ