Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа асуудлаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн “Өдрийн сонин”-д ярилцлага өгөх үеэр “Халдварын тоо улам өсөхийн хэрээр хүндэрч байгаа хүний тоо нэмэгдэнэ” гэдгийг онцлон хэлсэн байна.
Тэрээр “Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед зайлшгүй хөл хорио тогтоох шаардлагатай байна. Хүн амын дунд халдвар тархаж байгаа гол зам бол агаар дуслын зам. Халдвар аваад байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь ямар ч шинж тэмдэггүй байна. Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн балансаа барих гэж хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг гаргасан байх. Гэвч одоо халдварын тоо улам өсөхөөс гадна хүндэрч байгаа хүний тоо нэмэгдэнэ. Тэрнийхээ хэрээр эрчимт эмчилгээний орнууд дүүрч, нас баралтын тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл тун удахгүй эрчимт эмчилгээний орнууд дүүрч хүмүүс эрчимт эмчилгээгээ авч чадахгүй нас барж эхлэх аюул ойрхон байна. Яг ийм байдал Бразил улсад болж байна. Иргэд эмчилгээ авч чадахгүй эмнэлгийн гадаа нас барж байгаа. Ийм жишээг уг нь бид давтмааргүй л байгаа юм.
Л.Баяр