Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр маргаашнаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.
ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАРУУД
- Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
- Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
- Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
- Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх (Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх),
- “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах (Амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах),
- Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
- Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
ТОДОРХОЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЧИГЛЭЛҮҮД
- Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх,
- 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах,
- Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх,
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах,
- Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах,
- Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах,
ТАНДАЛТ СУДАЛГАА, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
- Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх,
- Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц (Эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг) хүргэх,
- Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,
- Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,
- Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,
- Тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,
- Дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг (Эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид) дархлаажуулах,
- Долдугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.
Б.Эрдэнэ