Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд III/15-ндкороновирусын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш томилолтоор тус сумын өвчлөлийн голомтод дуудлагын баг удирдан ажиллаж,голомтын тандалт судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх, хавьтлуудыг тогтоох, шинжилгээнд сорьц авах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг удирдан зохион байгуулж тасралтгүй 14 хоногийн турш ажилласны үр дүнд голомт хумигдаж халдвар тархах эрсдэлийг бууруулж чадсан билээ.
Гэвч III/28-нд Цэцэрлэг суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт зүрхний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж Цэцэрлэг сумын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад яаралтайгаар УБ хотын 3-р төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хүргэгдээд байна.
Эмч нарын зөвлөгөөнөөр зүрхний ховор тохиолдох марфаны хам шинж /зүрхний гол судасны хэвлийн ханын урагдалт/ гэсэн оношоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон ба хагалгааны төлбөр 100.000.000 төгрөгийн өртөгтэй боловч ЭМД-аар 90% төлөгдөж 10.000.000 төгрөгийг өөрөөсөө төлөх болоод байна. Баасандорж эмч эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй залуу гэр бүл.
Дэлхий нийтийг доргиосон энэ аюулт цар тахлын эрсдэлтэй хүнд нөхцөлд өвчлөлийн голомтод өдөр шөнөгүй ажиллаж байгаад өөрийн эрүүл мэнд нь хүндээр өвчилж амь нас нь эрсдэлтэй байдалд хүрсэнд ажлын хамт олон бид үнэхээр харамсаж байна. Иймд хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөд, мэргэжил нэгт нөхдөөс нь Баасандорж эмчид хандивын гараа сунгаж, сэтгэлийн тэнхээ өгөөрэй гэж хүсэж, уриалж байна.
Хандивын данс: ХААН банк 5890901672 Б.Баасандорж
Хөвсгөл аймгийн ЗӨСТөвийн хамт олон
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө