Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсгах зардал болон сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ ажил хэрэг болсон. Өнөөдөр Монгол Улсад 167 хувийн хэвшлийн дунд сургуульд 48300 хүүхэд сурч байна.
Сургалтын төлбөр өндөртэй буюу 5-10 саяас дээш төлбөр авдаг 24 сургууль байна. Энэ сургуулиудад хувьсах зардлыг нь өгөөгүй.
Таваас доош саяын төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг олгосон. Ингэхдээ гурван нөхцөл тохирсон.
1. Теле, цахим хичээлийн ирцийн бүртгэлийг хянана
2. Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авах
3. ЕБС-ийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байсныг үндэслэж хувьсах зардлыг олгосон.
Ковид гараагүй үеийн сургалтын төлбөрөөс таван хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. ЕБС-иуд 5 буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Төрөөс сургуулиудын цахилгаан, хог, дулааны төлбөрийн хөнгөлөлтийг долдугаар сарын 1-н хүртэл үзүүлсэн. Мөн НДШ-ийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ нь нэг сурагчдад 100 000- 300 000 төгрөгийн хөнгөлөлт олгогдож байгаа юм.
Л.Баяр