Төрийн ордонд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай эхнэрийн аав 100 хувийн асаргаанд байдаг хүн. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс дэглэмээ барьж, ХӨСҮТ-д хүргэж өгсөн. Өөрөө вакцин хийлгэсэн байсан болохоор урвал өгсөн.
ХӨСҮТ-өөс гаргасан заавар, зөвлөгөөний дагуу 14 хоног тусааглагдсан, хоёр, гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тусгаарлагдаж байна, 4-5 хоногийн дараа тусгаарлалтын хугацаа нь дуусна.
Ахмад хүмүүст маань халдвар хүнд тусч байна. Тиймээс аав, ээж болон ахмадаа сайн асарч, анхаарч ажиллах шаардлагатай байна. Манай эхнэрийн хувьд халдвар гарсан голомт буюу аав, ээжийнхээ гэрт тусгаарлагдаж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотой олон асуудал яригдаж байна. Энэнд ямар нэгэн улс төрийн агуулга оруулж дэгсдүүлсэн болохгүй. Халдварын тоо нэмэгдэж байна” гэлээ.
Б.Эрдэнэ