Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ татан авах тусгай үүргийн энэ сард хийх нислэг БНСУ-аас эхэлнэ. Тодруулбал, өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 200 иргэн эх орондоо ирэх юм.
УОК-ын шийдвэрээр 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авна. Тухайлбал, БНСУ-ын нийслэл Сөүл хот руу нэг транзит нислэгийг оролцуулаад 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ. Үүнд БНСУ-ын иргэний агаарын 2 компани оролцохоор болж байна.
Тодруулбал, манай улс руу хийх гадаадын иргэний агаарын тээврийн компаниудын нислэгүүд энэ сараас эргэн сэргэж байна. Тухайлбал, “Корэйн Эйр” болон “Асиана Эйр” компанийн нисэх онгоцууд Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгт оролцох бол Европын улс орнууд руу хийх нислэгт “Туркиш Эйрлайнс” хамтрахаар болоод байна. Үүнтэй холбогдуулан тусгай үүргийн нислэгт зарим өөрчлөлт орсон юм.
ГХЯ-ын Консулын газар