Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Иргэн Г.Мөнхжаргал эсэргүүцэж, талбайд хувцсаа тайлан, өөрийн Фэйсбүүкээр дамжуулан лайв бичлэг хийж, үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр “Цэрэг амь насаа алдсантай холбогдуулан би энд лайв хийж бүтэн цаг цээж нүцгэн зогсоно. Би өөрөө 11 настай хүүтэй бөгөөд үргэлж хүүгээ цэрэгт явуулна гэж ярьдаг.
Одоо би өөрийн хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна. Цэргийн албанд ганц, хоёр ухамсрын шанаа өгөх асуудал байж болох л байх. Гэхдээ хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй.
Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Цэрэг дайнд яваад эх орон, хайртай хүмүүсийнхээ төлөө амиа алдсан бол өөр хэрэг. Нэг жилийн хугацаатай цэргийн алба хүний аминд хүртлээ ийм яргалалтай байж болохгүй” гэдгийг онцолсон юм.
““
Л.Баяр