Озэки Г.Ган-Эрдэнэ (Тэрүнофүжи) Монголын иргэншлээс гарах хүсэлтээ Монгол дахь холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Г.Ган-Эрдэнэ өчигдөр озэки цолоо эргүүлэн авсан ёслолоо гүйцэтгэсэн бөгөөд хэзээ нэгэн цагт зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болохын тулд Японы иргэншил авах зайлшгүй шаардлагатай болно.
Монгол Улсад давхар иргэншил авах боломжгүй тул Японы иргэн болохоос өөр арга үгүй. Иймд тэрбээр дээрх сонголтыг хийсэн байна. Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод Томозүна, Такасаго гэсэн хоёр дэвжээг Монгол ояката эзэмшиж буй юм.
Б.Эрдэнэ