Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Гуравдугаар сарын 31-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 20,489 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 394 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 266 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 128 тохиолдол батлагдлаа.
Улаанбаатарт бүртгэгдсэн халдварууд төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн бол орон нутагт буюу 16 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 8841 болсноос дотоодын халдварын тоо 8304 боллоо.
Нийтдээ 1906 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 11
- Хүнд 36
- Хүндэвтэр 198
- Хөнгөн 1653 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 150 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 8,070 үүнээс эдгэрсэн 5070 буюу 57 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
- Улаанбаатар-7266 /сүүлийн 24 цагт 266 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-12 / Сүүлийн 24 цагт 3 /
- Архангай-61 / Сүүлийн 24 цагт 6/
- Төв аймаг-201 /Сүүлийн 24 цагт 22/
- Дархан-Уул-79 / Сүүлийн 24 цагт 5/
- Хөвсгөл-36 / Сүүлийн 24 цагт 2/
- Увс –4 /Сүүлийн 24 цагт 0/
- Өвөрхангай –91 /Сүүлийн 24 цагт 10/
- Баянхонгор 22 /Сүүлийн 24 цагт 10/
- Орхон амйагт 95 /Сүүлийн 24 цагт 19/
- Дорноговь аймагт 15 /сүүлийн 24 цагт 11/
- Булган аймагт 44 /Сүүлийн 24 цагт 8/
- Сэлэнгэ аймагт 14/Сүүлийн 24 цагт 8/
- Хэнтий аймагт 11 /Сүүлийн 24 цагт 0/
- Ховд аймагт 16 /Сүллийн 24 цагт 13/
- Говьсүмбэр 2 /Сүүлийн 24 цагт 0/
- Сүхбаатар 11/Сүүлийн 24 цагт 11/
Одоогоор нийт 16 аймагт өвчлөл бүртгэгдээд байгаа аж.
Л.Баяр