ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт дуусч, шинээр болон улиран сонгогдсон захирлууд ажлаа хүлээн авлаа.
ШУА нь дараах 14 хүрээлэнтэй үйл ажиллагаа явуулдаг.
- Физик, технологийн хүрээлэн
2. Одон орон, геофизикийн хүрээлэн
3. Хими, химийн технологийн хүрээлэн
4. Биологийн хүрээлэн
5. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
6. Газарзүй, гео-экологийн хүрээлэн
7. Палеонтологийн хүрээлэн
8. Геологийн хүрээлэн
9. Түүх, угсаатны зүйн хүрээлэн
10. Археологийн хүрээлэн
11. Хэл зохиолын хүрээлэн
12. Философийн хүрээлэн
13. Олон улсын харилцааны хүрээлэн
14. Математик, тоон технологийн хүрээлэн
Томилогдсон захирлуудыг өнөөдөр батламжилж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл албан даалгар хүргүүлэв.
Тус даалгаварт;
- Захирал бүр 100 хоногийн тайлангаа эрдмийн зөвлөлийн эсвэл хамт олны хуралд тавих. Улмаар Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэх.
- Хүрээлэнгийнхээ 2018-2025 оны стратеги төлөвлөгөөгөө үнэлж, дүгнээд шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг 45 хоногийн дотор дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэх;
- Хүрээлэнгийн бүтэцдээ шаардлагатай бол өөрчлөлт хийх саналаа Тэргүүлэгчдийн хуралд оруулж болно.Хүрээлэнгийн дотоод бүтцийн нэгжийг цөөрүүлж, ажлын цар хүрээг өргөтгөж иж бүрэн шийдэх ажлыг 30-40 хоногийн дотор дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэх;
- Тухайн шинжлэх ухааны чиглэлээр шинээр хөгжүүлэх салбар юу байгааг 100 хоногийнхоо тайлангаар оруулж ирэх. Шинжлэх ухааны шинэ чиглэл, салбарыг хүрээлэнгийн бүтцэндээ шаардлагатай бол оруулах;
- МонголУлсын хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллах, тухайлбал хүрээлэнгийн дотоод журам гэх мэт.
- Өнөөдөр үүссэн цар тахлын нөхцөл байдалд тохируулан ажиллах, тухайлбал Засгийн газар, УОК тушаал, шийдвэр мөрдөж ажиллах. Хүрээлэнгийн ажилчдын ирцийг УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохицуулах талаар тусгажээ.
Б.Эрдэнэ