2021-03-31 14:471min00

Нууранд живсэн 2 автомашиныг гаргах ажлыг зохион байгуулсан Ахлах, ахлагч Н.Нямсүрэнд мөнгөн урамшуулал олголоо

151005840_181126113786476_7501195585576083942_n1-1-6ywp9nwj8g2fhidnrawma8g9iqst0ooam6oyo3vhydc

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах, ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олголоо.

Ахлах ахлагч Н.Нямсүрэн нь Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай мөс цөмөрч живсэн хоёр тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үеэр 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн юм.

Тус автомашинууд нь өнгөрсөн нэгдүгээр сард живж, татан гаргах ажиллагааг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хоёрдугаар сард зохион байгуулсан.

Тээврийн хэрэгслүүд “Ялалт “багийн Буйр тосгоноос баруун зүгт “Хошуу” бургас гэх газарт живсэн бөгөөд хүний амь эрсдээгүй  байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй