Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчлэн хуралдаж, ковидын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт нийт 377 сорьцод шинжилгээ хийхэд 3 хариу ЭЕРЭГ гарч, Ковид-19-ийн халдварын шинээр батлагдсан тохиолдол 58 боллоо.
Сүүлийн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан иргэд бөгөөд нэгнийх нь 7 дахь хоногийн давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Ерөнхий боловсролын сургуулийн 15, 9, “Од” цогцолбор сургуулиудаас 2 сурагч, 1 багш хавьтал болж, халдвар авсан байна. Халдвар авсан сурагчдын ангийхан болон багш нарыг шинжилгээнд хамруулах, тандалт судалгааг зохион байгуулж байна.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын 972 хүн тусгаарлалтад байна. Үүнээс гэрийн ажиглалтад 760, ажиглан тусгаарлах байранд 212 хүн байна. Тухайн иргэдийг хугацаанд нь шинжилгээнд хамруулаад явж байна.
Дархан-Уул аймгийн Онцгой комисс