Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна – updown.mn

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км  байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав  газруудын   60-70%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.2 шоо.км  бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг  зэрэг  голуудын  савын 40% орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.12 шоо.км байна.

  Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

  1. Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх,
  2. Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  3. Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг  зөвлөж байна.

 Онцгой байдлын ерөнхий газар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн