Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтан өнөөдөр танилцлаа.
УОК-оос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-нд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн “Улаан” түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос дөрөвдүгээр сарын 3-18-нд хөл хорио тавих санал гаргасан. Хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа.
Өмнөх хөл хорионы үеэр “Нэг хаалга – нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.
Б.Эрдэнэ