Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны газрын дарга Г.Болдмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт 18 лабораторид 14218 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 481 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 404 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 77 тохиолдол батлагдлаа.
Мөн 25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай. Албан байгууллагууд аль болох гэрээсээ ажиллах шаардлагатай гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 8070 болсноос дотоодын халдварын тоо 7533 боллоо.
Нийтдээ 1776 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 11
- Хүнд 31
- Хүндэвтэр 250
- Хөнгөн 1486 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 120 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 8,070 үүнээс эдгэрсэн 4,835 буюу 61,9 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-6672 /сүүлийн 24 цагт 404 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-9 / Сүүлийн 24 цагт 2 /
- Архангай-48 / Сүүлийн 24 цагт 7/
- Төв аймаг-174 /Сүүлийн 24 цагт 27/
- Дархан-Уул-103 / Сүүлийн 24 цагт 3/
- Хөвсгөл-29 / Сүүлийн 24 цагт 6/
- Увс –2 /
- Өвөрхангай –75 /Сүүлийн 24 цагт 10/
- Баянхонгор 12 /Сүүлийн 24 цагт1/
- Орхон амйагт 101 /Сүүлийн 24 цагт 15/
- Дорноговь аймагт 37
- Булган аймагт 32 /Сүүлийн 24 цагт 10/
- Сэлэнгэ аймагт 219 /Сүүлийн 24 цагт 2/
- Хэнтий аймагт 11 /Сүүлийн 24 цагт 1/
- Ховд аймагт 2 /Сүллийн 24 цагт 2/
Одоогоор нийт 15 аймагт өвчлөл бүртгэгдээд байгаа аж.
Л.Баяр