Монголын хөл бөмбөгийн холбоо ногоон талбайдаа засвар хийж эхэллээ

2021-03-29 14:031min0
202560e56d37251898f9909f4aa10b14

Тэмцээн, уралдаан гадаа талбайд зохиох нөхцөл бүрдэж буй энэ цаг үед Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны ногоон талбайнхаа засвар хийж байна.

Хөлбөмбөгийн талбайн зүлэгний зөөлөвчийг нэмж, талбайн тэмдэглэгээг шинээр хийж засан сэлбэж, хаалганы торыг солих, өнгө үзэмжийг нь сэргээн, аюулгүй байдлыг хангах ажлууд хийж байна.

Цаашид цар тахлын тархалт хумигдаж, нөхцөл байдал өөрчлөгдөж Засгийн газар, УОК-оос тэмцээн уралдааныг тодорхой журам, дэглэмийн хүрээнд эхлүүлэх зөвшөөрөл өгөх үед МХБХ-ноос тэмцээнд бэлэн байх үүднээс бэлтгэл ажлаа базааж байгаа юм.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй