Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2021.03.29/ 17.00 цагаас товложээ. Монгол Улсад Covid-19 халдварын тархалт огцом нэмэгдэж байгаа тул цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх аж.
Үүнээс өмнө Улсын онцгой комисс /УОК/ хуралдаж, гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Өнгөрсөн 24 цагт 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 7589 болсон. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрсэн юм. Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 7,589 болсноос дотоодын халдварын тоо 7052 боллоо.
Л.Баяр