Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид 13057 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 321 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 59 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд нь долоон дүүрэгт бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 7,014 болсноос дотоодын халдварын тоо 6478 боллоо.
Нийтдээ 1607 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 8
- Хүнд 27
- Хүндэвтэр 186
- Хөнгөн 1386 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 104 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 6,693 үүнээс эдгэрсэн 4,341 буюу 61,9 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-5868 /сүүлийн 24 цагт 262 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-7 /
- Архангай-37 / Сүүлийн 24 цагт 19/
- Төв аймаг-61
- Дархан-Уул-85 / Сүүлийн 24 цагт 10/
- Хөвсгөл-23
- Увс -2 /
- Өвөрхангай -45 /Сүүлийн 24 цагт 8/
- Баянхонгор 3
- Орхон амйагт 71 /Сүүлийн 24 цагт 10/
- Дорноговь аймагт 37
- Булган аймагт /Сүүлийн 24 цагт 3/ .
Одоогоор нийт 13 аймагт өвчлөл бүртгэгдээд байгаа аж.
Л.Баяр