Бразилийн Рибейран-Прету хотын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвараас дархлаажуулах өөрсдийн гэсэн бэлдмэлийг боловсруулсан талаар Бразилийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн сайд Маркус Понтес мэдэгджээ. Тус улс өнгөрсөн оноос эхлэн коронавирусийн 3 вакцин боловсруулсан бөгөөд бүгдэд нь амьтад дээр туршилт хийжээ. Баасан гарагт нэг бэлдмэлийг бүтээгчид нь эмнэл зүйн туршилт эхлэх өргөдөл өгсөн байна.
Засгийн газраас нь туршилт явуулах хөрөнгийг эрдэмтдийн багтаа гаргаж өгсөн юм. Үүнд сайн дурын 360 хүн оролцохоор болжээ. Рибейран-Прету хотын их сургуулийн вакциныг Америкийн PDS Biotechnology компанитай хамтран бүтээсэн байна.
Бразилд өнөөдрийн байдлаар Британи-Шведийн AstraZeneca, Хятадын Sinovac Biotech, түүнчлэн Оросын «Спутник V» гэсэн 3 вакцин бүртгэлтэй аж.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта