Монгол Улсын хэмжээнд 2021.03.26-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 437 хүнээс халдвар илэрсэн нь хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр халдварын тохиолдол болсон. Тэгвэл дээрх халдварын 116 тохиолдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын түр тусгаарлах байранд иргэдээс гарчээ. Тухайн байр агааржуулалт муу байсан учраас халдвар өргөн хүрээнд тархсан гэж Эрүүл мэндийн сайд Л.Энхболд мэдээллээ.
Монгол Улсын нийт тохиолдлын 90 орчим хувь нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас, 10 гаруй хувь нь шинэ голомт хэлбэрээр бүртгэгдэж байгаа аж.
““
Л.Баяр