2021 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна. 27,28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.