Манай улс хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсаас 150 мянган тун АстраЗенека вакцин хүлээн авсан байна. Мөн Хятад улсаас 300 мянган тун Синофарм вакцин, хоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын 10 мянган тун Спутник-B, гуравдугаар сарын 12-нд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 114.4 мянган АстраЗенека вакцин, өчигдөр 27450 тун Пфайзер вакцин авсан байна.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 600 мянган иргэнийг дархлаажуулах вакциныг үе шаттайгаар үнэ төлбөргүй олгох ёстой. Нэмэлт эх үүсвэр олохоор эрчимтэй ажиллаж байна. 1.5 сая тун Пфайзер, 1 сая тун Спутник-В, 900 мянган тун Синофарм вакциныг арилжааны шугамаар авахаар яриа хэлэлцээр хийж байгаа аж. Хоёр хөрштэйгөө үндсэндээ тохирсон. Спутник-В вакциныг дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэх бол Хятадаас авах 900 мянган тун вакциныг гурав хувааж авах бөгөөд эхний 300 мянган тун нь дөрөвдүгээр сарын 2-нд ирэхээр болон талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы хуралдаанаар гишүүд асуултанд хариулах үеэрээ хэллээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн