Азийн хөгжлийн банк (АХБ) нь Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын ядуу, эмзэг бүлгийн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн халамжийн дэмжлэгийг сайжруулах зорилгоор 73 сая долларын зээлийг баталлаа.

Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд энэ оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд нэмэлтээр олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тодорхой хувийг энэхүү зээл санхүүжүүлэх билээ.

Уг төсөл нь АХБ-ны Монгол Улсад Covid-19 цар тахлын нөлөөллийг бууруулах цогц дэмжлэгийн нэг хэсэг юм.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн