УОК-ын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

2021-03-26 14:28
amar3

Улсын Онцгой комиссын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Коронавирусийн халдвар цар тахлын энэхүү нөхцөл байдлаас хамааран Улсын Онцгой комиссын хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан юм.

Өнөөдрийн байдлаар 437 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 67 тохиолдол батлагдсан юм.

 

Л.Баяр