Эдийн засагч Бранко Миланович дэлхий дахинд коронавирусийн цар тахлын 3 гол үр дагаврыг нэрлэлээ. Нью-Йоркийн хотын их сургуулийн Стоуны Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан тэрбээр цар тахлын үеэр хамгийн тод томруун гарсан үр дагавар нь зайнаас ажиллах ажилтнуудын тоо нэмэгдсэн явдал гэжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд шинэ технологи бараг гараагүй ч хүмүүс гэрээсээ ямар их зүйлийг хийж болохыг ухамсарласан гэжээ.
Миланович түүнчлэн цар тахлын үеэр АНУ, Хятадын зөрчилдөөн улам хурцадсан гэв. Хоёр улсын улстөр, эдийн засгийн сөргөлдөөн өртгийн гол сүлжээнд өндөр ач холбогдолтойгоос гадна Вьетнам зэрэг бусад орнуудад нөлөөлнө гэжээ. Өөрөөр хэлбэл Хятадын зах зээлийн тодорхой хэсгийг энэ улс эзлэх боломжтой. Вашингтонтой зөрчилдсөнөөр ерөнхийдөө Бээжин Америкийн зах зээл, технологид нэвтрэх боломжгүй болж, инноваци бий болгоход нь асар том цохилт болно.
Үүнээс гадна коронавирусийн вакцин боловсруулалт анагаах ухааны салбарт хүчтэй нөлөө үзүүлжээ. Энэ нь бусад бэлдмэлийг боловсруулах чадавхийг бий болгоно гэсэн үг гэжээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан: Э.МАРТ