АН-ын дарга С.Эрдэнэ Улстөрийн ашиг сонирхолоор хэрэг наймаалчиж байсан тухай ноцтой мэдэгдэл хийлээ.
Тэрээр “Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдоор дамжуулан АН-ыг авах санаархлаа хэрэгжүүлсэн. Ингэхдээ надад болон миний охин Э.Содгэрэлд холбогдуулан шалгаж байсан хоёр хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох, оронд нь АН-ын даргын суудлаа хэл амгүй өгөх санал тавьсан” хэмээн мэдэгдэв.
Энэ саналынх нь дагуу АН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2-р сарын 24-ний өдрөөр бичиж өгсний дараа НПГ-ын орлогч Ц.Насанбатын гарын үсэгтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол иржээ. Үйл явдал цааш өрнөж, С.Эрдэнэ Х.Баттулгын үгэнд ороогүй тул хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээсэн байна. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд ил болгож байгаа аж.