“Фрайзер” вакцинаар зорилтот бүлгийн дараах жагсаалтад багтсан иргэдийг дархлаажуулна

2021-03-25 13:071min0
dreamstime_l_204077179-scaled

Монгол Улс Ковакс хөтөлбөрийн хүрээнд өчигдөр “Фрайзер” вакцины 25,740 тунг хүлээн авсан билээ. Тус вакцин нь АНУ-ын биотехнологийн “Pfizer” болон Германы “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан “BNT162b2” вакцин юм. Энэ вакцин нь коронавирусийн эсрэг 95 хувийн үр дүнтэй бөгөөд цельсийн хасах 20-80 хэмд хадгалах шаардлагатай юм.

Уг вакциныг дараах хүмүүст хийх аж.  Тус вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах юм байна.

Үүнд:

  • Гемодиализид ордог- 690
  • Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн- 1,547
  • ХДХВ-ийн халдвартай- 260
  • Хавдартай- 10,373 иргэн хамрагдана. 

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй