АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн талаар Itoim.mn сайт мэдээллээ.
Уг мэдээлэлд, энэ сарын 19-нд УИХ-ыг тарахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан юм. Тодруулбал, гуравдугаар сарын 19-нд Монголын ардчилсан холбооны гишүүд дэмжигчид тэр дундаа ахмадууд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн. Тиймээс Г.Баасангийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах ажлыг хийж байгаа аж. Тухайн өдөр жагсаалд оролцсон иргэдийг шинжилгээнд хамрагдах, гэртээ өөрийгөө тусгаарлахыг уриалж байна гэжээ.
Н.Батаа