Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн нийгмийн хамгийн идэвхтэй буюу 25-44 насны хүмүүс коронавирусийн халдвар авч ихээр өвчилж байгаа талаар хэллээ.
Тэрбээр “Халдварын нөхцөл маш их хүндэрч байна. Ялангуяа нийгмийн хамгийн идэвхтэй буюу 25-44 насны хүмүүс ихээр өвчилж байна. Хүйсээр нь ангилбал энэ дотор халдвар авсан эмэгтэйчүүд олон байна.
Энэ насны эмэгтэйчүүд гадуур их явж их ажил амжуулж, гэр бүлээ авч авдаг. Нийгмийн энэхүү идэвхтэй бүлэг хамгийн ихээр халдварт өртөж байна. Харин 60-аас дээш насны иргэд илүү их хүндэрч, нас барах эрсдэл бий” гэлээ.
Л.Баяр