Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монгол, Австралийн нүүрсний нийлүүлэлтээс шалтгаалж БНХАУ-ын нүүрсний импорт 40 хувиар буурчээ – updown.mn

Монгол, Австралийн нүүрсний нийлүүлэлтээс шалтгаалж БНХАУ-ын нүүрсний импорт 40 хувиар буурчээ

2021 оны эхний хоёр сард БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар буурсан байна. Австрали болон Монголын нүүрсний нийлүүлэлт буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.

“Оюу Толгой” ХХК-ийн ажилтнаас “Covid-19”-ийн халдвар илэрсний дараа БНХАУ-ын тал боомтууд дахь хяналтыг чангатгаж, нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоог хязгаарлаад байгаа юм. Цар тахал эхэлснээс хойш Монголын нүүрсний нийлүүлэлт 22 орчим хувиар буурчээ.

Түүнчлэн БНХАУ-ын тал Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш зургаан сар өнгөрөөд байна. БНХАУ-ын боомтуудад Австралийн нүүрс тээврийн хөлөг онгоцнууд сул зогсоод байгаа юм. Ляонин, Фужянь мужууд дахь боомтуудын мэдээлснээр хоёрдугаар сард Австралийн нүүрс тээврийн хөлөг онгоц нэмж ирээгүй, энэ сард ч ирэх төлөвгүй байна гэжээ.

Харин энэ үеэр ОХУ БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Нүүрс тээврийн гол төмөр замын сүлжээнүүдийг шинэчлэх, өргөтгөх замаар энэ зорилтоо биелүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн ОХУ-ын “Эльгауголь” тэргүүтэй нүүрсний компаниуд БНХАУ-ын компаниудтай гэрээ байгуулан, экспортоо өсгөхөөр тохиролцоод байгаа юм байна.

Эх сурвалж : Bloomberg TV Mongolia

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн