Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тандэм Инвест ББСБ” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 0.12 төгрөг, нийт 119.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 30-ны дотор багтаан “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
Монголын Хөрөнгийн бирж