МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн БНАСАУ-ын Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга Ри Гүн Сан, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жө Гю нартай уулзсан байна.
Уулзалтын үеэр хоёр улсын ХАҮТ хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг эцэслэж, ойрын хугацаанд гарын үсэг зурж баталгаажуулахаар тогтжээ.
Цаашид хил нээгдсэний дараа манай улсын бизнес эрхлэгчдийн төлөөллийг бизнес аялалд хамруулахаар ярилцлаа. Түүнчлэн эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа болон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Эх сурвалж : МҮХАҮТ