Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид 12,605 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 218 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 176 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5,610 болсноос дотоодын халдварын тоо 5,074 боллоо.
Нийтдээ 1367 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 4
- Хүнд 18
- Хүндэвтэр 207
- Хөнгөн 1138 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 189 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,392 үүнээс эдгэрсэн 5,610 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-4650 /сүүлийн 24 цагт 190 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Төв аймаг-29 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
- Дархан-Уул-62 /Сүүлийн 24 цагт 10/
- Хөвсгөл-16 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
- Увс -2 /Сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Өвөрхангай -27
Нийт аймаг орон нутагт 424 боллоо.