“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Энэхүү өдрийг тохиолдуулан газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газар