УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэтгэнэ. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/;
Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
Бусад.
3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Бусад.
Б.Эрдэнэ