Словакийн Ерөнхий сайд Игор Матович коронавирусийн эсрэг Спутник V вакцин худалдан авсан дуулиантай холбоотойгоор огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр албан тушаалаа өгсөн ч Засгийн газрын гишүүн хэвээр үлдэнэ гэжээ.
Түүний ажлаа өгөх эсэх асуудлыг эрх баригч эвсэл шийднэ гэсэн байна. Түүнчлэн тэрбээр нөхцөл байдлыг тайван болгохын тулд Эдийн засаг, Хууль зүйн сайд нь ажлаа өгөх хэрэгтэй гэжээ.
Эрх баригч эвслээс өмнө нь Матовичийг гуравдугаар сарын 24-нөөс өмнө ажлаа өгөхгүй бол Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдсэн билээ. Словакт Ерөнхий сайд Матович эвслийнхэнтэйгээ тохиролцолгүйгээр Оросоос “Спутник V” вакцин худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдсоноос болж Засгийн газрын хямрал нүүрлэсэн юм. Энэ асуудлаас болоод гуравдугаар сарын 12-нд Эрүүл мэндийн сайд Марек Крайчи нь огцорсон байна. Үүнээс хойш дөрөв хоногийн дараа Хөдөлмөрийн сайд Милан Крайняк нь огцрохоо зарлажээ.
Матовичийн энэ үйлдэлд Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутова ч дургүйцлээ илэрхийлжээ. Ерөнхий сайд нь Европын холбоо, НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг улсынхаа Засгийн газраас зөрөн 2 сая тун вакцин авахаар Москватай гэрээ байгуулсан аж.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта