Шонхор шувуу нь махан идэшт үндсэн зүйлийн шувуу бөгөөд дотроо 37 төрлийн салбар зүйлтэй аж. Ихэнх шонхор нь хуурай газрын тивүүдээр тархаж амьдардаг байна.
Нас гүйцсэн шонхор шувуу нимгэн хавтгай далавчтай байдаг нь түргэн нисэх ба чиглэлээ огцом өөрчлөхөд тусалдаг гэнэ. Харин нас гүйцээгүй шонхор арай дэрвэгэр далавчтай байдаг аж. Энэ нь нисч сурах анхны жилд нь тогтвортой нисэлтэд тусалдаг байх нь.
Б.Эрдэнэ