Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны гуравдугаар сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байна. Дээрх хоёр иргэнээс гуравдугаар сарын 22-ны өдрийн 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг гарлаа.
Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ рүү шинжлүүлэхээр тээвэрлэжээ. PCR шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо.
Л.Баяр