ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Хүргэлээ. Энэ үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Түүвэрлэн хүргэж байна.
-Вакцин хийлгээгүй, шинжилгээ өгөөгүй байхад утсанд вакцин хийлгэсэн, шинжилгээ өгсөн гэж мэдээлэл ирээд байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
-Шинжилгээ авахдаа утасны дугаарыг бүртгэн авдаг. Ингэхдээ утасны дугаараа зарим иргэд алдаатай өгөх тохиолдлууд илэрдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүмүүст буруу мэссэж очдог байгаа. Иймд утасны дугаар, хувийн мэдээллээ сайн шалгаж, нягталж байгаарай.
-Цар тахлаар халдварласан хүнд лист олгох уу?
-Халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд лист олгогдоно. Харин халдвартай иргэний хавьтлаар гэрээр тусгаарлагдаж байгаа бол лист олгогдохгүй байгаа.
Л.Баяр