ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга асан, анагаах ухааны доктор А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
Тэрээр халдварын тархвар судлаачаар улсад 38 жил ажилласан бөгөөд өнгөрсөн сард гавьяаныхаа амралтад гарах хүсэлтээ өгөөд байсан юм. Гэсэн хэдий ч цар тахалтай хүнд цаг үед түүний мэдлэг туршлагыг ашиглаж, хамтдаа тэмцэх хэрэгтэй гэж салбарын удирдлагууд нь үзсэн байна.
Л.Баяр