Энэ сарын 17-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Зөвлөлийн хурал болж, чухал асууддлыг шийдвэрлэж баталжээ.
Тухайлбал, МХБХ-ны бодлого тодорхойлох ажидд Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн ахлагч асан, Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны A ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учрал томилогдлоо.
Тунис мэргэжилтэн Хатем Соусси ажлаа хүлээлгэн өгсний дараа Б.Буман-Учрал Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар албан ёсоор ийнхүү томиллоо.
Тус хурлаар Төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн төвтэй хэд хэдэн асуудал шийдсэн. Тухайлбал уг бэлтгэлийн төвийг Монгол улсын хөл бөмбөгийн анхны гавьяат тамирчин, дасгалжуулагч Л.Сандагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гарлаа. Мөн бэлтгэлийн төвийг үйл ажиллагааг МХБХ-ны дор тусгаарлагдсан ТББ-аар дамжуулан үйл ажиллагааг нь авч явахаар баталлаа.
Түүнчлэн МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлого болон журам тэргүүтэй хэд хэдэн журам, МХБХ-ны тэмцээний хуваарийг шинэчлэн баталж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөн томилжээ.
Тус хурлаар ОУХБХ-ны их хурал 2021 оны 5 дугаар сард болохтой холбоотой МХБХ-ны ээлжит Их хурлын товыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болгон зарлалаа.
Б.Эрдэнэ