Токио-2021 Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. ОУОХ-ноос тив бүрт олимпийн эрхүүдийг хуваан өгч, чансаагаар эрх олгох юм.
Эмэгтэй боксын 75 кг-ийн тамирчин М.Мягмаржаргал чансаагаар жиндээ 5-д жагссан ч эхний 4 тамирчин олимпийн эрхээ авсан байсан тул Монголын эмэгтэй боксчин анх удаа олимпод оролцох эрх авлаа.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатар 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Манай ширэн бээлийтнүүдээс өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан бол улмаар нийт гурван боксчин олимпийн наадамд тулалдахаар боллоо.
Б.Эрдэнэ