Манай улс дөрөвдүгээр сарын эхээр 300 мянган тун “Спутник V”, “Синофарм” вакцины 900 мянган тунг дөрөвдүгээр сарын 1, 15 болон тавдугаар сарын эхээр харин “АстраЗенека” вакцины 300 мянган тун дөрөвдүгээр сарын эхээр орж ирэхээр байна.
“Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Пфайзер” вакцин 25740 мянган тун гуравдугаар сарын сүүлээр, “АстраЗенека” вакцин 97600 тун дөрөвдүгээр сарын сүүлээр тус тус орж ирэх төлөвлөгөөтэй байна. Ингээд нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.
Вакцин хийлгэх дарааллын тухайд:
1. Хариу арга хэмжээний багыг вакцинжуулж бүрэн дууссан.
2. Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбаруудын 53337 иргэнийг вакцинжуулалтад хамруулаад явж байна.
3. Худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган иргэнийг хамруулна.
4. Бүх шатны боловсролын ажилчид 45300 мянган иргэнийг хамруулна.
5. 50-64 насны, хөгжлийн бэрхшээлтэй 189372 иргэнийг энэ долоо хоногт хамруулна.
6. 65-аас дээш настай болон эрхтэн шилжүүлсэн 66890 иргэнийг ирэх долоо хоногт хамруулна.
7. 18-25 насны 143 мянган иргэнийг хамруулна.
8. 22-49 насны 558 мянган иргэнийг дарааллын дагуу тавдугаар сард багтаан вакцинжуулалтад хамруулна.
Л.Баяр