УОК-оос вакцинжуулалтын талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “АстраЗенека” вакцины давтан тунг хийлгэх иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлох талаар хэллээ.
Учир нь ДЭМБ “АстраЗенека” тариулсан бол хоёр дахь тунг 56 хоног буюу найман долоо хоногийн дараа хийхийг зөвлөсөн байна. Иймд эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлох юм. “АстраЗенека” вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэх бол Синофарм вакцины давтан тун дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын зургаа орчим хувийг вакцинжуулалтад хамруулсан. Ингэснээр вакцинд хамруулсан хувиараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад гуравдугаарт бичигдэж байгаа” гэлээ.
Л.Баяр