Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж байгаатай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож, үг хэллээ.
Тэрбээр “
Энэ өдрийн мэнд хүргэе.
Ж.Эрдэнэбатын тангараг өргөх болсонтой холбоотой ганц хоёр үг хэлэх гэсэн юм аа.
Ж.Эрдэнэбат өөрөө бас тайлбарлах болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид нар Авилгатай тэмцэх нөсөр ажлыг эхлүүлээд хоёр жил гаран болж байна. Ажлууд гайгүй явж байгаа. Гэхдээ эхэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлаа Ж.Эрдэнэбат тайлбарлачих болов уу гэж бодож байна. Эрдэнэбатын хувьд бага залуугаасаа аймгийн засаг дарга байсан. Монгол Улсын сангийн сайд, Ерөнхий сайд байсан хариуцлагыг өөрийн хэмжээнд ухамсарлах хэмжээний албан тушаалд байсан хүний хувьд бид зориуд хэлж байгаа юм.
Одоогийн нөхцөл байдлаа шүүхээр шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг чинь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу? Тэртээ тэргүй УИХ-д талаас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байгаа. УИХ-д орж ирж хамгаалагддаг. Энэ процесс маш эрчимтэй явагдаж байгаа. 2016 онд бий болсон УИХ ч гэсэн ийм байсан. Тал хувь нь гэмт хэрэгтэн байсан ЖДҮ-чин гээд л.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ж.Эрдэнэбат тангараг өргөхөө жаахан хүлээчхэж болохгүй юу. Чи залуу хүн байна. Төрийн өндөр албан тушаалуудыг хашсан. Би ёс зүй яриад б айна ш дээ. Одоо энэ мэдээллүүдийн харахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа өөртөө хамаарал бүхий лицензүүдийг өөрийн компани дээр гарын үсэг зураад авчихсан.
2017 оны оны 9-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын тогтоол гарчихсан байгаа юм. Энэ олон нийтэд ил болчихсон байж байгаа юм. Энэ болохгүй зүйл л дээ. Үүнд хэрэг үүсгэсэн. Тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоо миний ойлгож байгаагаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөрт хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг аваад байх юм бол бид ээлж дараалан 6 сар, нэг жилээр ерөнхий сайд болоод газрын баялгийг өөрөө өөртөө гарын үсэг зураад аваад байх боломж байгаад байх ёстой юм уу.
Сая УИХ-ын гишүүн хаврын ээлжит чуулганаар УИХ-ын дарга нээлт хийсэн. Гурван сарын 15-ны өдөр. Та шударга ёсны талаар баахан үг хэлсэн. Энэ хэлж байгаа үгтэй чинь тангараг өргөх ёслол уялдаж байгаа юм уу. Сөрөг хүчин АН ямар бодолтой байгаа юм бэ.
Хэдийгээр УИХ бага ард түмний төлөөлөл гэж ярьдаг байсан боловч, өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгууль мөнгө болсон. Сүүлийн 20 жил барьсан бодлогын дагуу ард түмэн ядуурсан. Сонгууль мөнгөнийх болсон. Уул уурхайн мөнгө орж ирдэг болсон. Тийм учраас энэ УИХ бага ард түмэн биш болсон шүү. Эрдэнбат өөрөө нэгийг бодно биз. Хар залуугаараа аймгийн засаг дарга, сангийн сайд Ерөнхий сайд байсан хүн энэ тухай бодсон байлгүй дээ.
МАН-ын бүлэг хүч түрж орж ирэх шаардлага байсан юм уу Тогтохсүрэн дарга аа. 2016 оны сонгуулийн дараа Ерөнхий прокурор орж ирээд энэ танхимаас шударга ёс ирэх ёстой гэж хэлээд ЖДҮ –чдыг оруулж ирээд бүгдээрээ гар гараасаа хөтлөлцсөөр байгаад 50 хүнээс хасагдсаар байгаад 3-4 хөн хүн л ял авсан. Ээлжит бус чуулган зарлая гэсэн байхгүй. ТОгтохсүрэн дарга над дээр орж ирээд бүлэг дээр ярья гээд гарсан байхгүй. Өрх болгонд өгөх сая төгрөгийг ярья гэсэн байхгүй. Коронагаар улстөржихөө больё. Коронагаар намчирхахгүй иргэдтэйгээр шийдвэр гаргая гээд яриад л салсан ш дээ ТОгтохсүрэн дарга аа.
Тангараг өргөх ёслолоо Эрдэнэбат өөрөө татчихаж болдоггүй юм уу. Үзээгүй юм биш. Монгол төрийн албан тушаалд залуугаасаа эхлээд л ажиллаа. Хүн болгонд олдоод байдаг боломж биш шдээ. Бүлэг яах юм ямар нэгэн байр суурь илэрхийлэх юм уу. Бие даагч нар яах юм. Энэ эмгэнэлт жүжиг болох гээд байна шүү.
Тэртээ тэргүй 3 сарын 1-нээс УИХ чинь шүүхийн сахилгын хороо, шүүх бүгдийг нь л авсан ш дээ. Ерөнхий сайд АТГ-ыг авсан. Та нар олонх байна. Та нар санаа зовох юм байхгүй ш дээ. Нэг тийш нь болгож ирчхээд л Тангараг өргөж болдоггүй юм уу. Ийм үг хэлэх гэж орж ирсэн юм аа УИХ-ын дарга аа” хэмээв.
Н.Батаа