АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын талийгаач ахын охин Мэри Трамп Доналд Трампын хувь заяанд Жо Байденд ялагдсанаас ч илүү том цохилт болсныг сэтгүүлчдэд дуулгажээ. Тэрбээр Twitter-ийг нь хааж, Мэргэжлийн гольф тоглогчдын холбооноос тэмцээнүүдээ түүний талбай дээр явуулахаас татгалзсанд маш ихээр бухимджээ.
56 настай зохиолч, сэтгэлзүйч Мэри Трампын хувьд авга ахтайгаа тун тааруу харилцаатай байдаг. Тэрбээр авга ахыгаа болон ах, дүү нараа өв залгамжлалын асуудлаар луйвар хийсэн гэж буруутгадаг байна.
Мэри Трамп 2016 оны сонгуулиар Хиллари Клинтоныг илээр дэмжиж, сүүлд нь Доналд Трампыг улс орноо удирдах чадваргүй гэж мэдэгдэж байлаа. Өнгөрсөн жил тэрбээр “Хэтэрхий их бөгөөд хэзээ ч хүрэлцэхгүй: Миний гэр бүл хэрхэн дэлхийн хамгийн аюултай хүн бий болгосон бэ” гэдэг нэртэй ном гаргаж, удалгүй бестселлер болгож байсан аж.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.Март